Салбар зөвлөлийн дарга Ё.Нямрагчаа нь Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн талаар сургалтыг хийсэн бол зөвлөлийн нарийн бичгийн дарга, хэсгийн төлөөлөгч /Цагдаагийн дэслэгч/ Адъяацэрэн Захиргааны хариуцлагын тухай хуулиар, зөвлөлийн гишүүн, БОХ-ын улсын байцаагч М.Доржсүрэн Байгаль орчны тухай хуулиар, зөвлөлийн гишүүн, эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Ө.Уранчимэг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн талаар тус тус сургалтыг зохион байгууллаа.


